ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

24.6МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий Чаргайтын цахилгаан станцын төсөл нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Тосонцэнгэл сумдын газар нутгийг дамнан нийт 26 га талбайд хэрэгжих юм.
Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан, 23 сум, 1 тосгон, 128 багтай бөгөөд нийт 100.6мкв газар нутгийг эзлэн оршдог. Хөвсгөл аймаг нь хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг байна. Хөвсгөл аймгийн статистикийн газрын гаргасан судалгаагаар 2020 оны байдлаар нийт 38 мянган өрх, 135 мянга гаруй хүн амтай байсан ба хүн амын 64,3%-ийг 15-64 насныхан, 31,6%-ийг 0-14 насныхан, 4,1%-ийг 65-аас дээш насныхан эзэлдэг. Олон угсаатнаас бүрдэх тус аймгийн хүн амын 75,9%-ийг Халх, 14,8%-ийг Дархад, 5,5%-ийг Хотогойд, 2,3%-ийг Урианхай, 1,5%-ийг Буриад, Дөрвөд, Баяд болон бусад үндэстэн угсаатан бүрдүүлж байна.
Газарзүйн байршлын хувьд өндөр уулын таг царам, тайга, ойт хээр гэсэн бүсэд хамаарах ба цаг агаарын хувьд зундаа Цельсийн +40, өвөлдөө -50 градус хүрдэг эрс тэс уур амьсгалтай. Гол мөрний усны сүлжээний нягтшил өндөр.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум нь: 1933 онд байгуулагдсан. 13 багийн 11 мянга гаруй өрхөд 40 орчим мянган хүн буюу нийт хүн амын 30,3% нь оршин суудаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрөний хөндий, Дулаанхаан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог. Улаанбаатар хотоос 790 км зайд байрладаг ба Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл сумтай хил залган оршдог байна.

Тосонцэнгэл сум нь: 1924 онд байгуулагдсан ба Хөвсгөл аймгийн зүүн урд хэсэгт байрладаг. Мухар хөндий, Сэлэнгэ, Тээл, Сүүл –Улаан, Цэнгэл гэсэн 5 багт 1177 өрх, 4217 хүн амьдардаг.
Хүн ам, малын тоо толгойгоороо эхний байранд ордог сумдын нэг. Улаанбаатар хотоос Эрдэнэт, Булганы замаар 680км, урдуураа мянганы замаар 570 км, аймгийн төвөөс 64 км зайд байрладаг.Хөвсгөл аймгийн Түнэл сумтай хойд талаараа, Их-Уул сумтай зүүн талаараа, Рашаант сумтай урд талаараа,баруун талаараа Төмөрбулаг сумтай хиллэдэг.Баруун талаараа Дэлгэрмөрөн, урд талаараа Сэлэнгэ мөрөн урсдаг.

Төмөрбулаг сум нь: 1925 онд байгуулагдсан бөгөөд Цог-Өндөр, Нарийн, Тариат, Тээл, Жаргалант гэсэн 5 багтай. Хүн амын тоо 4301 ба сумын нийт нутаг дэвсгэр 252172 га. Тус сумын нутагт Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Чулуутын гол нийлж Олон голын бэлчир буюу Сэлэнгэ мөрний эхийг бүрдүүлдэг. Хойд талаараа Мөрөн сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, Галт, баруун талаараа Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум сумдтай хил залган Улаанбаатараас 714 км-д, аймгийн төвөөс баруун урагш 73 км зайтай оршдог.

ЧАРГАЙТЫН УЦС

Чаргайтын УЦС нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд Дэлгэрмөрөн гол дээр байрлана. Төслийн хөндлүүрийг сонгохдоо Техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг...

Цааш унших...

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Хөвсгөл Лэйк

Сошиал сүлжээ