МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10%-аар өсч байна. Эрчим хүчний системийн оргил ачаалал 18:00-22:00 цагийн хооронд үргэлжилдэг бөгөөд энэ энэ үеэр эрчим хүчний чадлын дутагдалд орохоос сэргийлэн ОХУ-аас тодорхой хэмжээний эрчим хүчийг импортоор авч ажилладаг тухай ЭХЯ-аас мэдээллэсэн юм.

Монгол Улсын эрчим хүчний системийг хоорондоо холбогдоогүй 4 системд хуваадаг. Үүнд Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастайн нэгдсэн систем багтана. Монголын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал нь 1130 МВт бол цахилгаан дамжуулах 41,726 км урт сүлжээгээр Монгол Улсын 330 сумаас 319 сумыг нь цахилгаанаар хангаж байна. Нэг сум нь эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, бусад 10 сум нь ОХУ болон, БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний системд холбогдсон байдаг. Манай орны цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, ОХУ болон БНХАУ-аас импортоор 20 хувийг хангадаг байна. Нийт цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн 74.3 хувийг дулааны цахилгаан станцуудаар, 3.7 хувийг салхин цахилгаан станцуудаар, 0.9 хувийг усан цахилгаан станцуудаар, 0.6 хувийг нарны цахилгаан станцуудаар, 0.04 хувийг дизель цахилгаан станцуудаар үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам, Даян дэлхий ногоон хөгжлийн институт

ЧАРГАЙТЫН УЦС

Чаргайтын УЦС нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд Дэлгэрмөрөн гол дээр байрлана. Төслийн хөндлүүрийг сонгохдоо Техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг...

Цааш унших...

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Хөвсгөл Лэйк

Сошиал сүлжээ