Гурван хавцал /Three Gorges/-22,5 ГВт Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн Хөх мөрөн дээр баригдсан Гурван хавцлын далан барих төсөл нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станц юм. 2.3 км урт бетон далан бүхий 34 турбо генератороор тоноглогдсон тус цахилгаан станц нь 22.5 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай. 483м урт ус асгах суваг, зүүн талын цахилгаан станц, баруун талын цахилгаан станцтаас бүрддэг. 2003 оноос хойш ажиллаж байгаа 31 тэрбум ам.долларын өртөгтэй усан цахилгаан станц нь Зүүн Хятад, Төв Хятад, Өмнөд Хятадын Гуандун муж болон бусад бүс нутгийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр юм. Хятадын Гурван хавцлын корпорац (CTGC)-ийн эзэмшдэг тус компани 2020 онд нэг усан цахилгаан станцаас 111.8 тэрбум киловатт-цаг (кВт/цаг) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Тус цахилгаан станц ашиглалтад орсоноор 31.7 сая тонн (Мт) нүүрс хэрэглэхээс зайлсхийж, 86.7 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 19,600 тонн азотын исэл, 20,600 тонн хүхрийн давхар ислийн хий байгаль орчиныг бохирдуулахаас зайлс хийж чадсан байна. Итайпу /Itaipu/-14 ГВт
1984 онд ашиглалтад орсон Итайпу Бинасиональ усан цахилгаан станц нь 14 ГВт-ын хүчин чадалтай бөгөөд Бразил, Парагвайн хил дээр оршдог Парана гол дээр байрладаг. Бразил, Парагвайн засгийн газрын эзэмшилд байгаа цахилгаан станцыг 12.3 сая шоо метр (мсм) бетон ашиглан барьсан ба далангийн урт 7.23 км, өндөр 196 метр ажээ. Тус цахилгаан станц нь Бразилийн эрчим хүчний хэрэглээний 15%, Парагвайн эрчим хүчний хэрэглээний 90% -ийг хангадаг байна. Ашиглалтад орсон цагаасаа хойш 2020 оны эцэс гэхэд Итайпу УЦС нь нийт 2.77 тэрбум мегаватт-цаг (МВт/цаг) цахилгаан үйлдвэрлэжээ. Шилуоду /Xiluodu/- 13,86 ГВт
БНХАУ-ын Жинша Жиан гол дээр байрлах Шилуоду усан цахилгаан станц 2014 онд бүрэн ашиглалтад орсон. Шилуоду нь 285,5 м өндөртэй бетонон давхар муруй нуман далантай, голын урсгалыг хянах таван том хяналтын хаалгатай бөгөөд 18 турбин үүсгэгч төхөөрөмжийг зүүн болон баруун эрэгт тэнцүү суурилуулжээ. Хүчин чадлынхаа хэмжээгээр улсдаа хоёрт орох УЦС-ыг China Yangtze Power компанийн эзэмшдэг бөгөөд жилд 64 тэрбум киловатт цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж Улсын нэгдсэн сүлжээ болон Хятадын өмнөд цахилгааны сүлжээнд нийлүүлдэг байна. Төслийн гол чиглэлүүд нь эрчим хүч үйлдвэрлэх, үерийн хяналт, навигацийн нөхцлийг сайжруулах явдал юм. Бело Монте /Belo Monte/-11,23 ГВт
Норте Энержиа консорциумын 35 жилийн концессын гэрээгээр ажиллуулж буй Бело Монте усан цахилгаан станц нь Бразилийн Пара муж дахь Сингу гол дээр байрладаг. Тус цахилгаан станц нь 11.23 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Бразилийн нийт эрчим хүчний хэрэглээний 10%-ийг хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж, 60 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангадаг байна. Үндсэн цахилгаан станцад тус бүр 611.11МВт-ын хүчин чадалтай 18 нэгж генератор, нэмэлт цахилгаан станцад 38.85МВт-ын зургаан цахилгаан станц ажилладаг байна. Гури /Guri/-10,23 ГВт
CVG Electrificacion del Caroni CA (EDELCA) компанийн эзэмшдэг Венесуэлийн Боливар муж дахь Карони гол дээрх 10,23 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай Гури усан цахилгаан станц 1978 онд ашиглалтад оржээ. Тус станц нь Венесуэлийн эрчим хүчний салбарын гол түлхүүр бөгөөд тус улсын цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг хангадаг байна. Гури буюу Саймон Боливарын усан цахилгаан станцыг Венесуэлийн засгийн газар болон Дэлхийн банк санхүүжүүлсэн бөгөөд далан нь 7.42км урт, 162м өндөр, усан сан нь ойролцоогоор 4,600 км² талбайтай юм байна.