Монгол орны гол, мөрөн, нуур

Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 мкуб эзэлхvvнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 мкв талбай бvхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, 139 газрын доорхи усны орд газар байна. Манай орны гол мөрөн нутгийн хойт хэсгээр буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар элбэг тархсан байдаг бол нутгийн өмнөд хэсэг болох Дорнодын тал, Говийн бүсэд гадаргын ус нэн ховор байдаг.

Монгол орны гол мөрд дэлхийн усны гурван ай савд хамрагддаг. Номхон далайн ай савд Онон, Хэрлэн, Улз, Халх гол, Төв азийн гадагш урсгалгүй ай савд Зөвхөн, Ховд, Тэс, Байдраг, Булган, Хүнгүй, Онги, Таац, Үенч, Бодонч гол, Хойд мөсөн далайн ай савд Сэлэнгэ, Орхон, Эг, Дэлгэр, Идэр, Чулуут, Хануй, Шишгэд, Алтайн хуримт голууд хамаарагдана. Манай орны хамгийн их устай гол нь Сэлэнгэ мөрөн бөгөөд хамгийн ихдээ 4000мкуб/с урсацтай байдаг аж.Харин хамгийн урт гол нь Орхон гол 1124км үргэлжилдэг байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам, Даян дэлхий ногоон хөгжлийн институт

ЧАРГАЙТЫН УЦС

Чаргайтын УЦС нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд Дэлгэрмөрөн гол дээр байрлана. Төслийн хөндлүүрийг сонгохдоо Техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг...

Цааш унших...

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Хөвсгөл Лэйк

Сошиал сүлжээ