Монгол улсын усны нийт нөөц гол мөрөн, нуур цөөрөм, мөнх цас мөсөн голууд болон газрын доорх усны нөөцөөс бүрддэг бөгөөд 609,5 км3 байна. Усны нөөцийн 5,6%-ийг гол мөрөн, 82%-ийг нуур цөөрөм, 10,4%-ийг мөнх цас мөсөн гол, 2%-ийг газар доорх ус эзлэдэг.
Гол, мөрний усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэг буюу нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд бүрэлддэг, Энэ нь өндөр уулын бүсэд 250 мм -ээс дээш хур тунадас буудагтай холбоотой байна. Харин газар доорхи усны ихэнх нөөц нь хангайн бүс нутагт, гол төлөв томоохон голын хөндийд агуулагддаг. Судлаачдын тооцоолсноор манай улсын усны жилийн хэрэглээ ойролцоогоор 0.5 км3 буюу 500 000 000 м3 байгаа нь нийт усны нөөцийн 1 хүрэхгүй хувийг ашигладаг байна.
Эх сурвалж: Усны ассоциаци