2050 ОН ГЭХЭД 650 САЯ ХҮН УСНЫ ХОМСДОЛД ОРЖ БОЛЗОШГҮЙ

Хүлэмжийн хийн ялгаруулалтаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн хотууд хамгийн ихээр өртөх болоод байна. 2018 онд томоохон хотуудын сүлжээ болох C40 Cities Climate Leadership Group-ийн гаргасан “Бидний хүсээгүй ирээдүй: Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн томоохон хотуудад хэрхэн нөлөөлж болох вэ” судалгааны тайланд “Уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалт, үер, ган гачиг, ой хээрийн түймрийн давтамжийг 2,3 дахин нэмэгдүүлж” байгаа тухай баримт дурджээ. Мөн уур амьсгалын эрсдэл нь хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах чадвар, ажиллах чадвар, хөрөнгө, бизнес, орон байр, эмнэлэг, эрчим хүч, хүнсний салбарт шууд нөлөөлдөг.


Өдгөө дэлхийн нийт хүн амын тал хувь нь хот суурийн газарт амьдарч байгаа бол 2050 он гэхэд энэ тоо 68%-д хүрнэ гэсэн тооцооллыг McKinsey & Company гаргажээ. Энэ нь дэлхийн нийт хотуудын 90% гаруй нь далайн эрэг, арал, үерийн татам зэрэг онцгой эрсдэлтэй газар байршиж, дэд бүтэц түүний үйлдлийн системүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой болсонтой холбоотой юм. McKinsey & Company гаргасан судалгаагаар 2050 он гэхэд 800 сая гаруй оршин суугчид далайн түвшин нэмэгдсэнтэй холбоотой үерт нэрвэгдэж, 1,6 тэрбум хүн хэт халалтад өртөж, 650 сая хүн цэвэр усны хомсдолд орж болзошгүй гэсэн тоцооллыг гаргажээ.

Эх сурвалж: https://www.c40.org/about-c40/
https://www.mckinsey.com/

ЧАРГАЙТЫН УЦС

Чаргайтын УЦС нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд Дэлгэрмөрөн гол дээр байрлана. Төслийн хөндлүүрийг сонгохдоо Техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг...

Цааш унших...

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Хөвсгөл Лэйк

Сошиал сүлжээ